• Тус ордон нь 1959 онд Налайх дүүргийн Их уурхайн дэргэд Уурхайчдын Соёлын ордон нэртэйгээр байгуулагдсан.
  • 1991 онд Соёлын төв болон 19 хүний ороон тоотой, аж ахуйн тооцоотой ажиллаж байв. Энэ үед хотын клуб, кино театр харьяалагдаж байжээ.
  • 1998 онд Дүүргийн Засаг даргын А/193 тоот захирамжаар Соёлын төвийг сургалт арга зүйн төвтэй нэгтгэн Боловсрол, соёлын төв болгон өөрчилжээ.
  • 2001 онд Дүүргийн Засаг даргын Б/09 тоот захирамжаар Боловсролын хэлтэс шинээр байгуулан Соёлын төвийг бие даалган ажиллуулах болжээ.
  • 2005 оноос  Дүүргийн Засаг даргын 90 дүгээр захирамжаар Соёл, гэгээрэл, хүүхэд хөгжлийн төв болгон албан бус боловсрол, хүүхдийн асуудлыг харьяалуулсан байна.
  • 2008 оноос Соёл, хүүхдийн хөгжлийн төв болгон өөрчилж харьяалалд нь хүүхдийн хөгжлийн асуудлыг харьяалуулсан байна.
  • 2009 оны 2 сараас эхлэн Дүүргийн Засаг даргын 29 дүгээр захирамжаар Соёл урлагийн ордон болгон ажиллаж байна.
              Налайх дүүргийн Соёлын ордон нь 30 хүний орон тоотой. Дүүргийн хүн амыг үзвэр үйлчилгээгээр тогтмол хангах, хүүхэд залуучуудын чөлөөт цагт зориулан бүжиг, дуу, морин хуур, уртын дуу, зураг, драм, хөөмэй, ардын хөгжим, эстрад дууны сургалтуудыг тогтмол явуулдаг.

Холбоо барих

Яг одоо байхгүй байгаа тул та И-Мэйл илгээнэ үү! Бид эргээд холбогдох болно.

Not readable? Change text.

Start typing and press Enter to search