“Genius” клуб элсэлт авч эхэллээ.

 In Мэдээ мэдээлэл

Налайх дүүргийн Соёлын ордны санаачлагаар “Genius” сонирхогчдын клуб элсэлтээ авч эхэллээ. Уг клубд урлагт хайртай, дуулах, бүжиглэх, жүжиглэх дуртай, авьяас чадвараа хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй 16-35 насны залуучууд элсэх боломжтой юм.

Клубын ерөнхий зохион байгуулалт:

  • Клубын гишүүдийн уулзалт долоо хоног бүрийн 3 дахь өдөр 17:00 цагт эхэлнэ. /Соёлын ордны үйл ажиллагаанаас хамаарч өөрчлөгдөж болно.
  • Уулзалтаар өөрсдийн авьяас чадвараа нээн хөгжүүлэх, бие биенээсээ суралцах, хамтран уран бүтээл туурвих боломжтой юм.

Клубын элсэлт, гишүүнчлэл:

  • Клубын элсэлт 2018 оны 02 дугаар сарын 09 хүртэл нээлттэй байх бөгөөд үнэ төлбөргүй байна.
  • Бүртгэл Налайх дүүргийн Соёлын ордонд 02 дугаар сарын 09 хүртэл явагдана.

Бид юу хийх вэ ?

  • Бид соёлч боловсон иргэн болон төлөвшинө.
  • Бид бие биенээсээ сурч, хөгжиж, нөхөрлөнө.
  • Бид дүүргээ төлөөлөн уралдаан тэмцээнд оролцоно.
  • Бид дүүрэгтэй “Cover night” үдэшлэг зохион байгуулна.
  • Бид хамтдаа ярилцаж шинэлэг, шинэ ажлуудыг зохион байгуулна.

Холбоо барих

УТАС: 96131326

FACEBOOK ХУУДАС : https://www.facebook.com/Geniusclubna/

FACEBOOK GROUP: https://www.facebook.com/groups/279153005952045/

Recent Posts
Холбоо барих

Яг одоо байхгүй байгаа тул та И-Мэйл илгээнэ үү! Бид эргээд холбогдох болно.

Not readable? Change text.

Start typing and press Enter to search